...Ай амьдрал гэдэг жинхэнэ утгаараа энэ л юм байж, би гэдэг хүн чинь ямархан гэнэн бас яасан их амар тайван зүйлийг бодож явсан юм бэ!? Одоо л нөгөө хүн байхын үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлж байх шиг. Их удаан явлаа олон ч хүнийг гомдоож бас багахан хүнд сэтгэлээ нээж үнэнээ өчиж, зовлонгоо хугаслаж, өдрийн уртад өөрийгөө тайтгаруулж, Яагаад? гэсэн асуултыг өөртөө тавьж явлаа. ''Худалч'' гэдэг нэрээр өөрийгөө яасан их гоё воо! Одоо хүртэл энэ нэрнээсээ салаагүй л явж байна гэвч өөрийгөө биш амьдрал намайг, өнгөрсөнд үлдсэн асуудал, алдаа, эндүүрэл бүхэн минь намайг "худалч" болгосонд хэн буруутайг би мэднэ. Өөрөөсөө ямар нэг зүйлийг холдуулаад хэн нэгний өмнө буруутан болоод урьдын сайн сайхан бүхнээр амьдралыг төсөөлөн байх цаг хугацаа нэгэнтээ ард холын хол хоцорсон байх гэж найдна. Сэтгэл санаа минь нүүсээр л суух сандал, буух буудлаа яасан их андуурваа, бодход хөнгөн сэтгэлдээ хөтлөгдөөд л тэр биз! одоо харин андуурч эндүүрхээ багасгах гэж хичээвч нэг газраа тогтож чаддаггүй энэ сэтгэлийг яанам билээдээ, Би нүүсээр л. Урьд нь байнга бууж сэтгэлээ онгойлгож, зүрхээ чагнадаг ганцхан зогсоолыг өнгөрч явсаар байгаад мартах дээрээ хүрсэн байна. Харин өнөөдөр хэрэг болгоод энд буулаа. Энгийн мөртлөө дэндүү ихийг агуулсан гайхамшигт БЛОГ ертөнцийг их санажээ. Эртний хэдэн блог андууддаа бас энэ цагийн шинэ нөхөддөө энэ өдрийн мэндийг хүргэе! Сайхан бүхэнд сэтгэлээ баясгаж санаа алдахдаа зогсдог энэ зогсоолд хэзээ ч юм бэ тэр нэгэн жаргалтай бүхэн эндээс л эхэлдэг байсан юм шиг санагдана. Ай Амьдралаа гэж, хэний ч мэдэхгүй тэр аз жаргалын хэлтэрхий Блог чи минь байжээ, Би Нүүсээр л... Monday, August 17
Нүүдэл Суудал
...Ай амьдрал гэдэг жинхэнэ утгаараа энэ л юм байж, би гэдэг хүн чинь ямархан гэнэн бас яасан их амар тайван зүйлийг бодож явсан юм бэ!? Одоо л нөгөө хүн байхын үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлж байх шиг. Их удаан явлаа олон ч хүнийг гомдоож бас багахан хүнд сэтгэлээ нээж үнэнээ өчиж, зовлонгоо хугаслаж, өдрийн уртад өөрийгөө тайтгаруулж, Яагаад? гэсэн асуултыг өөртөө тавьж явлаа. ''Худалч'' гэдэг нэрээр өөрийгөө яасан их гоё воо! Одоо хүртэл энэ нэрнээсээ салаагүй л явж байна гэвч өөрийгөө биш амьдрал намайг, өнгөрсөнд үлдсэн асуудал, алдаа, эндүүрэл бүхэн минь намайг "худалч" болгосонд хэн буруутайг би мэднэ. Өөрөөсөө ямар нэг зүйлийг холдуулаад хэн нэгний өмнө буруутан болоод урьдын сайн сайхан бүхнээр амьдралыг төсөөлөн байх цаг хугацаа нэгэнтээ ард холын хол хоцорсон байх гэж найдна. Сэтгэл санаа минь нүүсээр л суух сандал, буух буудлаа яасан их андуурваа, бодход хөнгөн сэтгэлдээ хөтлөгдөөд л тэр биз! одоо харин андуурч эндүүрхээ багасгах гэж хичээвч нэг газраа тогтож чаддаггүй энэ сэтгэлийг яанам билээдээ, Би нүүсээр л. Урьд нь байнга бууж сэтгэлээ онгойлгож, зүрхээ чагнадаг ганцхан зогсоолыг өнгөрч явсаар байгаад мартах дээрээ хүрсэн байна. Харин өнөөдөр хэрэг болгоод энд буулаа. Энгийн мөртлөө дэндүү ихийг агуулсан гайхамшигт БЛОГ ертөнцийг их санажээ. Эртний хэдэн блог андууддаа бас энэ цагийн шинэ нөхөддөө энэ өдрийн мэндийг хүргэе! Сайхан бүхэнд сэтгэлээ баясгаж санаа алдахдаа зогсдог энэ зогсоолд хэзээ ч юм бэ тэр нэгэн жаргалтай бүхэн эндээс л эхэлдэг байсан юм шиг санагдана. Ай Амьдралаа гэж, хэний ч мэдэхгүй тэр аз жаргалын хэлтэрхий Блог чи минь байжээ, Би Нүүсээр л... Monday, April 21
Friday, March 7
ТАНЫХ болсноороо сэтгэл хангалуун байдаг шүү, Ээжээ!
Сайн байна уу?Хонгорхон ээж таныгаа зүрх сэтгэлдээ дүрслэн бодсоор хүү чинь ээж гэдэг түшигтэй хүнээс хол байгаа энэ л үед миний төлөө санаа тавьж байсныг тань үгүйлж, надад хичнээн хайртайг нь өдөр ирэх тусам мэдрэх юм.
-
-
Миний төсөөлөөгүй амьдралын тухай хожим би мэдэхдээ хэдийгээр төрсөн эхээсээ хол хөндий өргөгдөж өссөн ч төрүүлхээс бусдыг төрсөн юм шиг сэтгэлд минь мөнхөлж намайг юугаар ч дутаагаагүй ачийг тань бодохоор би таниас гараагүй гэж хэлж зүрхлэхгүй байна.
Энэ тухай ямарч хүнээс сонсох хүсэлгүй байдаг тухайгаа тандаа яримаар бодогддог боловч, тэр сэтгэлээ хэрхэн илэрхийлж тандаа ойлгуулах учраа олохгүй өдий болсон юм шүү. Би өнөөдөр хоёр ээжийн нэг хүү. Над шиг хоёр эхтэй хүмүүс байдаг ч, тэр бүхэн нь сэтгэл хангалуун болгоныг мэдэхгүй юм. Өргөгдсөн хүүхдүүд сайн муу яваа өчнөөн юм сонссон ч миний хувьд, Таных болсноороо сэтгэл хангалуун байдаш шүү Ээжээ!
Намайг болон эгчийг минь үрчлэн авахдаа биднийг өөрийн болгох сэтгэл гаргаж, хүн болгох гэж яаж зовж, баярлаж байсан, бид хоёрын зан араншин яаж ээжийгээ баярлуулж, бидэнтэйгээ хамт байхдаа сэтгэл тань хичнээн хангалуун байдаг талаар дэлгэрэнгүй хөтлөдөг тэмдэглэлийг чинь үзээд би танчгаа биширч байсан шүү. Төрсөн ээж минь арван сар тээж нагир уургаар нь амлаж гучхан хоног хөхсөн, өдий олон жил намайг өсгөх гэж нойроо хагаслан, сэтгэлээ зориулж, хайрлаж байсан ачийг тань хариулахсан гэж үргэлж бодож явдаг шүү. Таныхаа ачийг хүү чинь онц сурч, мэргэжил эзэмшин баярлуулах болноо ээжээ. Нэгэнт л би өргөгдсөн эхдээ хайрлагдахаар таны хүү болох хувь заяа минь өөрчлгөдсөнөөс хойш таныг л гэж явдаг шүү. Хүн хүний сэтгэлийг ойлгоно, хайрлана гэдгийг би бие сэтгэлээрээ мэдэрч мэдэрч өссөн. Эх хүний ач ямар байдагыг өсөж өндийж дэгэж дэрвэж явахдаа мэддэггүй юм байна гэж би ойлгодог. Би танд өдөр тутамд хэлж ярьдаггүй ч сэтгэлдээ тандаа хэнээс ч илүү хайртай шүү гэдгээ хэлэх учираа олохгүй байсан. Харин өнөөдөр энэ захидалдаа сэтгэлийнхээ үгийг хэлж байгаадаа сэтгэлээс минь том хар чулуу авч хаях шиг боллоо. Би таныгаа гомдооё гэж боддоггүй шүү. Тэр ч битгий хэл өргөмөл гэдэгээ хэлэх бусдаас сонсох дургүй байдаг.
Хүний орчлонд эрээн бараан ч бага залуу насандаа хүний үрээр, үр хийж хүний зовлонг өөртөө татан нэг биш хоёр хүүхэд үрчлэн авч, хайр халамжаар дутаагаагүй гээд л бодохоор амьдрал гэж тэмүүлэл байдагыг уярсаар, ойлгох тутам таныг хайрлаж өрөвдөж, өөрт заяагаагүй ч өрөөлөөс авч өсгөн, дутуугаа гүйцээн биднийг өсгөсөн ач тань буян шүү. Энэ бүхэн таныг ямар сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлах, энэрэнгүй болох зан чанарыг надад бас өөр олон хүмүүсд мэдрүүлсэн. Та бол миний нар орчлонд ховорхон Ээжшүү, Танаараа хүү охин хоёр тань үргэлж бахархаж явна аа. Ээжээ
Баянхонгор аймгийн 2-р 10 н жилийн дунд сургуулийн 6д ангийн сурагч Балчингийн Өсөннэмэх.
-
...Одоогоос 9 н жилийн өмнөх тэр хавар сонингийн булан дээрээс Олон улсын Эмэгтэйчүүдийн Баярыг тохиолдуулан зарласан "Ээждээ захидал бичээрэй" улсын уралдааны тухай олж уншаад дээрх захиаг Ээждээ бичиж 3-р байранд шалгарч байлаа. Бүтэн сарын хугацаатай энэ уралдаанд "захиагаа" их л удаан бичиж билээ нэг л үг эвлэж үзэг цаас нийлж өгөхгүй сэтгэлийнхээ үгээ хэрхэн гаргахаа мэдэхгүй орой бүр лааны гэрэлд сууж хэсэгхэн цаасан дээр бичээд нэг л санаанд нийлэхгүй болонгуут дахиад л шинээр бичээд ингэж тэгэж нэг юм уралдааны хугацаа дуусахаас долоо хоногийн өмнө хичээлийнхээ дундуур гарч гүйгээд аймгийнхаа шууданд хийгээд явуулж байсансан. Сайхан дурсамж шүү. Тэгсэн яг мартын найманд билүү маргааш нь билүү ээж минь ажилаасаа ирэх оройноо нөгөө миний захиаг барьчихсан бас тортой юм тэвэрцэн гэрт орж ирхэд нь ихэд гайхаад захиа минь яваагүй юм байхдаа гээд уйлах дөхөж билээ. Тэгсэн чинь хотруу очиж шалгараад 3-р байранд орсон ээж нь хүүдээ хайртай шүү гээд намайг тэврээд уйлж байсан тэр үе нүдэнд минь тодоос тод харагддаг юм. Тэгээд шагналд нь надад тэр тортой бэлэгийг өгсөн юмсанж дотор нь зөндөө их чихэр бас дэвтэр, бал, ном өргөмжлөл бас шалгарсан гээд "Монголжингоо" сонинд (одоо энэ сонин байдаг эсэхийг мэдэхгүй) захиаг чинь нийтэлсэн гээд тэр сонинг нь бас цугт нь явуулсан байсан. Тэр цаг үеээс хойш би ээждээ сэтгэлдээ байдаг хамгийн нандин бүхнээ санаа зоволтгүй хэлж ээж минь тэр болгоны сайн мууг надад хэлж ялгаж салгаад үргэлж зөвлөж бид биесээ урьдийнхаас илүүгээр гайхалтай ойлгодог болсон одоо ч тийм хэвээрээ. Ээжээ хүү нь тандаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын мэнд хүргэе! ...хэдий хүү нь хол байгаач сэтгэл минь үргэлж таныхаа дэргэд, зовлон, жаргал бүхэнд тань хамт байнааа... тун удахгүй тандаа гүйгээд очноо хүү нь!
Saturday, March 1
Одоо болно!
Нөхөд минь дээ юунд ингэж жалга довоор нь ялгаж салгаж хэрээсээ хэтэрч хэмжээгүй туйлширнам бэ!? Энэ цөөхөн хэдэн хүмүүн бид чинь өргөн уудам газар нутагтаа өөрийн санасанаар, бусдын зоргоор, сайнтай муутай л аж төрцгөөж байна. Ганцхан насны чинь амьдралд, ганц л заяасан, энэ оронд харамсах сэтгэл өчүүхэн ч байдаггүй байх. Үгээр үг хийж өөрөөрөө зугаа болгож яанам бэ? ...Би энд хотынх нь тийм, хөдөөных нь ийм гэж бичихгүй! тэртээ тэргүй энд, тэндгүй эрээн цоохо,р биччихсэн байналээ. Олж уншсан нэг нь олонг бодож, оройтоогүй дээр нь өнөө хэрэггүй хэдэн ялгаагаа хэдэнтээ бичээд амжсан даа! Монгол хэдэн хүнтэй вэ? гэж асуувал хичнээн Хүн нь түрүүлж тоог нь хэлэх бол, тэгээд даврангуутаа хэдэн хөдөөний хэдэн хотын хүн байдаг вэ? сүүлдээ бүр хотынх нь хөөрхөн, ажилтай, амьдралтай, цагаан царайтай, цэмцгэр..., нтр! нөгөө талаас нь хөдөөнийхөн хэнэггүй, хээгүй, халтар, хөнгөн, цайлган сэтгэлтэй залхуу..., нтр! арай л тэнэг, ухаантайгаар нь ялгачихгүй юмдаа! Манайхан ер нь асар туйлшрамтгай нөхөдүүд! тэнд хэн сайн явна түүнийгээ гоочлоно муулна, хэн тааруухан байна тэрийгээ шүүмжлэнэ, нүд үзүүрлэнэ. Өөрөө сайн яваад өөдөө гараад ирэхээрээ бусдын адил байгаамгүй юм шиг хамар, амаа сөхөөд хачин аймар болчихно. Өнгөрсөндөө харамсаж, өдөр хоногыг хүлээж, хий дэмий амьд үхлийн хооронд хамаг итгэлээ алдчихаад, өрөөлд асуудал болж өөрийгөө хорлоод хэн хүнээ байчихна. Алсалж холдоод Америк ч юмуу Ази, Европын аль нэг хөгжилтэй оронд очихоороо гэнэт ухаардаг юмуу яадаг юм асар санаа тавьдаг хүмүүс гараад ирнэ. Бусдын орны сайхныг нь шагшаад л буурай Монголынхоо муугаар нь амны зугаа хийж, аягүй халаглаж нтр...,! Үнэн хэрэгтээ хичнээн сайныг өгүүлж, хэмжээгүй муулж хашгирсан ч өөрөө хүрч ирэхээрээ өнөө үг нь алга болж үтэр түргэн буцахын хүслэн болно. Яахавдээ Та Бид Монголдоо байна уу, Гадаадад байна уу цаашлаад хөдөө нь байна уу, хот нь байна уу хамаагүй хаана ч муулаад, магтаад болдог юм байж! тэглээ гээд одоо байгаагаас илүүдээд "Од" болчихгүй нь лавтай... ! Хэн хөдлөнө, Хэн санаачлана, Хэн хийнэ..., түүний ажил, тэрний амьдрал л дээшилдэг, дэвшдэг! Бусдад хэрэггүй нь мэдсээр байжийж энд инээж тэнд уйлаад, элэглэж дооглоод яах юм бэ? хэн ч сайныг нь бичээд саарыг нь ялгаад байхтайгаа, аягүй бол хэн нэгэн нь энэ ямар сүртэй нөхөр вэ? гэж бодож магадгүй! Үгүй юм бол үнэн дандаа ил байдаг, муу юм дандаа далд байдаг шүүдээ, өөрийгөө мэдэж байж бусдад хүрэх нь чухал дараа нь бусдыг мэдэрч байж жинхэнэ утгаараа эргээд өөрийгөө олдог байх! Тийм цагт харин нэг хүний зөв бодол санаа, олонд хүрч олон хүний сэтгэлээр нэг том "амжилт"-д хүрэх нь гол! Тэр бол бүгдэнгийнх нь амжилт, ололт байх ёстой! түүнийг хэнч өмчилдөггүй. Ингээд зөв үйлээр, зөв замаар хэсэг бүлгээрээ урагшаа алхана, энд тэндээс эвсэж нэгдэнэ энэ бүхнийхээ дараа Эх орондоо "Хөгжил" авчирдаг. Элдэв судалгаа, тоо баримт, цэцэрхэж цэгнэсэн хэн нэгэн "Эрдэмтэн" би биш! Энгийн жирийн хүний нүдээр "хөгжил" гэдэг ийм л товчлолтой! Учирыг асуух хэрэггүй, Та сайн ойлгож байгаа! Одоо харин тэр хот хөдөөгөө жаахан хойш нь тавиад, онцлох асуудал болох "өөрийгөө" л анхаар! Бид чинь уул шугамандаа бол ховорхон гентэй хосгүй чадалтай "хүмүүс" шүүдээ! Ийм хэдэн цөөхүүлээ байж "Эв нэгдэл"-ээ эрхэмлэлгүй!!! энд тэнд төрж, өссөнөө уралдаж бичилцээд, учирлаж суугаад яанам бэ?! Монголчууд минь! Бид "Эвтэй байхдаа Хүчтэй" энэ үнэн "Үг" шүү!Friday, February 29
Monday, February 25
Зүгээр л...,
...Цэл залуу насныхаа
Гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо
Шатаж явах үедээ
Чин хайртай амрагтаа
Хэлж үзээгүй мөртлөө
Чинийхээ төлөө үхье! гэж
Эх орондоо Би хэлсэн юм!
"Суварган цэнхэр уулс" Киноны хэсгээс...
Гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо
Шатаж явах үедээ
Чин хайртай амрагтаа
Хэлж үзээгүй мөртлөө
Чинийхээ төлөө үхье! гэж
Эх орондоо Би хэлсэн юм!
"Суварган цэнхэр уулс" Киноны хэсгээс...
Wednesday, February 20
Би?
-Би өөрийгөө таниагүй л явна?-Өдий 20 н насанд өөрийгөө "танина" гэж юу ярина вэ? Чиний насанд өөрийгөө биш харин өрөөлийг таних гэж амьдардаг тийм л нас шүү дээ. Хүн бусдыг таниж мэдээд тэр хүнийхээ сайн сайхан эсвэл муу муухайг алхам бүртээ цаашлаад оюун санаандаа тунгааж зөв зүйтэй санаа бүрийг өөрийн үйл хөдлөл орчин тойрондоо хэрэгжүүлж амьдардаг юм. Ер нь хэн өөрийгөө хамгаас сайн мэднэ тэр хүн бусдыг өөрөөсөө илүү мэдэрдэг байх. Амьдралын энэ их нугачаанд алдаж онох нь энэ насны чинь тавилан, аар саархан зүйлэнд хууртаж л явдаг үе, яадаг юм сайхан бүхэнд нүдээ унагаж, итгэл сэтгэлэээ эвдэж, энэ биеээ үл хайхарч, эр зоригоороо элдвийг оролдож, энэ тэрийг хийж, бүтээж эргээд дараа нь эвдэж, хэмхэлж... асаж, унтардаг л нас. Uuskuu минь дээ хэд төрж амьдараад, хэдэн төрөлд нь өнөөдрийнх шиг байх юм бэ? Чиний, өөрийн чинь хувь заяаг тээр дээр байдаг "Бурхан" зурчихсан! Үгүй яахав тэрэнд итгэхгүй, түүнийг байхгүйд тооцдог бол дотоод сэтгэлдээ, өөртөө л итгэж яв! цаг ямагт өөртөө итгэдэг хүнд л амжилт, аз жаргал үргэлжид хамт явна, чи ч үүнийг мэднэ. Бодож сэтгэ, хийж бүтээ! үргэлж урагшаа тэмүүүл. Өөртөө тавих шаардлага чинь хэдий өндөр байна төдий чинээ сайн хэрэгжинэ. Цаг хугацаатай дандаа хамт алхаж, түүнээс суралц! хэдэн хоромоор ч битгий хоцор, хэрэв чи жаахан хожимдвол чамд ирэх амжилт аз жаргал бүрэн дүүрэн байж чадахгүй! гагцхүү ганцхан амьдардаг энэ хорвоод "зөв" амьдраад Үх. Дараа нь чамайг хүн бүр "зөв бас чин үнэн" ярьж чиний тэр их "итгэлээр" бүтсэн амжилтыг дандаа дурсаж байна. Магадгүй амьд явсаны чинь хувь тавилан чиний эзгүйд "Дурсагдах" байж мэднэ. Өнөөдрийг Өнгөрсөнөөр дүгнэж, Маргаашаар хэмжээд Өөдрөгө алхал Залуу минь!
-Би!?
Subscribe to:
Posts (Atom)
.jpg)
%2B%2Bin%2BUlaanbaatar%2Bcity%2Bcenter.jpg)
